Мал хээл хаях нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Мал хээл хаях нь ихэсчээ

Говь-Алтай аймгийн Цээл сумын нийт нутаг цасан бүрхүүлтэй, хүйтний эрч чанга байгаа хэдий ч малчид өнөтэй өвөлжиж байна. Гэвч тус сум 67890 ямаатай, түүний 26990 нь төллөх насны хээлтэгч байгаа бөгөөд сүүлийн хэд хоногт хэд хэдэн малчны ямаа хээл хаяад байгаа гэнэ. Юунаас болж хээл хаях болсныг аймгийн мал эмнэлгийн газраас  тодруулахаар шинжилгээ хийж  байгаа гэнэ. Малчдын ярьж буйгаар  малын  хот бууц хөлдөх, хэвтрээсээ хайрагдах, өл алдах явдал байхгүй, бэлчээрийн өвс даац сайн байгаа гэжээ.

Э.Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж