Хөдөөд баригдаж байгаа барилгын чанар муу байна

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Хөдөөд баригдаж байгаа барилгын чанар муу байна

Сүүлийн жилүүдэд хөдөөгийн сумдад албан байгууллагуудын барилга олноороо баригдаж байгаа ч ихэнх нь  барилгын чанар, шаардлага хангахгүй байгаа гэнэ.

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын соёлын төвийн барилгыг 150 сая төгрөгөөр баригдах ёстой байсан хэдий ч яамны тендерт шалгарсан гэх “Эрвис багана” хэмээх  барилгын компани суурийг нь тавиад хаяад явжээ. Аймагтаа дахин тендер зарлан гүйцэтгүүлсэн ч өнөөдөр хүртэл уг барилгыг хүлээн аваагүй гэнэ. Учир нь Халаалтын систем буруу хийгдсэн, бүх цонх нь цөмөрч унасан, хаалга үүд нь эвдэрсэн гэх юм. Мөн Цээл сумд 2011 оны долдугаар сараас улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа 10 ортой, 435 сая төгрөгөөр баригсан хүн эмнэлгийн барилгын нэгдүгээр давхрын өрлөгийн ажил хийгдсэн хэдий ч гүйцэтгэгч “Гуулин тал” компани мэргэж­лийн ажилчид цөөн, сумын ажилгүй иргэдийг ажиллуулсан зэргээс барилгын өрлөгийн ажил чанар муутай хийгдэж байгаа тул захиалагч байгууллагаас мэргэжлийн бай­гууллагын дүгнэлт гар­гуулах, зөрчил дутагдлыг арилгуулахыг холбогдох газарт нь мэдэгдээд байгаа юм байна. Энэ мэтчилэн хөдөөд барил­гууд ашиглалтад ордог хэдий ч жилийн дараа засварт орох шаардлага гардаг гэж байна.

Э.Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж