Аливаа нэг улс төрийн намаас ангид байсан холбоод, төрийн бус байгууллагууд ард түмнийхээ төлөө тэмцэж эхэлэхээр болсон бөгөөд энэ удаад хүч нэмэн МАХН, МҮАН, Бүгд найрамдах нам, Ногоон нам зэрэг томоохон намуудаар хүч сэлбэн хуралдахаар болжээ. Энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн хавар хийсэн өлсгөлөнгийн үед Засгийн газартай зөвшилцөлд хүрсэн есөн асуулга бүхий шаардлагыг дахин нэхэмжлэх ажлын хэсэг шинээр байгуулж, цаашид Засгийн газартай хэрхэн тэмцэхээ мэдэгдсэн юм. Мөн их хуралдайгаар үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй өнөөгийн асуудлууд, УИХ-аас саяхан баталсан сонгуулийн хуулийг шүүн хэлэлцэхийн зэрэгцээ хэрхэн шийдвэрлэх цаашид хийх ажлынхаа талаар нэг шийдвэрт хүрэх бөгөөд орон нутгийн төлөөллийг ч мөн адил оролцуулахаар болжээ.
Сонгууль болоход хэдхэн сарын хугацаа өнгөрсөн байгаа энэ үед МАН, АН, Иргэний зориг-Ногоон нам зэрэг нөлөө бүхий намуудаас бусад нь үндсэндээ хүч хавсарахаар шийдсэн бололтой. Энэхүү хүч хавсаргааны тэргүүлэгч нь мэдээж МАХН. Шинээр баталсан сонгуулийн хууль нь жижиг намуудад халгаатай хууль учраас ийнхүү хүч хавсрахаар шийдсэн ч байж болох юм.
Сүүлийн үед шатахууны үнийн өлсөлтөөс шалтгаалан Монголын үйлдвэрчний эвлэл, багш нар цалингаа нэмүүлэхийг хүсч жагсана. Дээрээс нь хүч хавсарсан холбоод намууд магадгүй жагсахыг үгүйсгэхгүй. Учир нь тэд Засгийн газар өмнө нь өлсч, жагсаад байхад тодорхой хариу өгөхгүй бид дахин жагсч, өлсч, цаашлаад дараагийн арга хэмжээг авахад бэлэн гэж хэлж байсан нь саяхан. Тиймээс хэрэв Бүх ард түмний их хуралдайгаас гарсан шийдвэрийн дагуу ажиллана гэдгээ мэдэгдсэн байгаа.
За тэгээд ер нь бол сонгууль болтол Сүхбаатарын талбай жагсаал цуглаан гээд хөл хөдөлгөөн тасархгүй нь бололтой. Амлалт нэхэ ард түмний холбоо болон бусад холбоод төрийн бус байгууллагууд, дээрээс МАХН, БНН, МҮАН гээд намууд нэгдээд жагсаад ирвэл ирэх хавар ч жагсаалын дуу төв талбайгаас тасрахгүй нь ойлгомжтой. Дээрээс нь МҮЭХ нэгдвэл бүр ч намжина гэж горьдолтгүй болох нь. Жагсаал цуглаан зохион байгуулах нь мэдээж хүний эрх ч гэлээ 2008 оны сонгуулийн дараах долдугаар сарын 1 гэх тодотголтой нэгэн өдөр бидни йдунд хар толбо болон үлдсэн. Хэдийгээр тайван замаар жагсаал цуглаа зохион байгуулах, үгээ хэлэх эрхтэй гэх мундаг том эрх бий ч гэлээ үүнээс үүдэх эрсдэлийг жагсаал зохион байгуулагчид хэлүүлтгүй мэдэж байгаа биз. Ямартай ч хаврын сипром гэгдэх жагсаал цуглаанууд эхлэх үгүйг Бүх ард түмний их хуралдай шийдвэрлэнэ. Хэрэвзээ жагсаал цуглаан хийхээр бол Сүхбаатарын талбай энэ хавар ч амрах зав гарахгүй нь бололтой.