Энэ удаагийн зөвлөгөөн нь Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон юм. Жижиг, дунд, бичил, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд гурван өөр газар хуралдсан ч тэдэнд тулгамдаж байгаа асуудал нь нэг. Тулгамдаж буй гол асуудал нь банкны зээлийн барьцаа өндөр байх нь хамгийн их тулгамдаж буй асуудал гэлээ. Орон нутгийн иргэд тухай аймаг, сумддаа өөрсдийн тодорхой хүрээнд үйлдвэрлэлээ явуулж, борлуулалт хийж эргэлтэнд оруулдаг учраас бүтээгдэхүүнээ зарж борлуулахад хүндрэл учирдаггүй гэж байсан. Зээл олгохдоо банкнуудын тавьж буй шаардлага нь тухайн зээл хүсэгч нь барьцаа хөрөнгөөө банкиар үнэлүүлдэг. Харин банк үүнийг нь бага үнээр үнэлдэг гэсэн гомдол зөвлөгөөнд оролцогчдын гол асуудал байсан юм. Бас нэг тулгамдаж буй асуудал нь татварын хөнгөлөлт. Дотооддоо болон гадаадын зах зээлд борлуулалт хийхээр татварын хөнгөлөлт өндөр, мөн тоног төхөөрөмж оруулж ирэхэд татварын хөнгөлөлт хэрэгтэй байгааг онцолж байлаа. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд зээл олгосон үр дүн, зээл хүсэгчдэд тулгамдаж байгаа асуудалыг сонсох зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Иргэдтэй уулзсанаар бид тэдэнд тулгарч байгаа асуудлыг сонсч, цаашид зээл олгохдоо юуг анхаарах зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Иргэдийн хэлж буйгаар татварын хөнгөлөлт, барьцаа хөрөнгө гэсэн асуудлыг хэлж байна. Энэ талаар бид шинэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Ирэх намар гэхэд батлагдах байх. Мөн батлан даалтын хууль гэж байгаа. Энэ хуулинд зааснаар зээл авахыг хүссэн ч барьцаа хөрөнгө нь бага иргэдийн тодорхой хувийг төр дааж, тухайн иргэнд зээл олгохоор болж байгаа юм. Тэгэхээр энэ их хүртээмжтэй бас олон иргэдэд хүрэх хууль болж байгаа юм” гэсэн юм.
Төрийн ордонд “Боловсруулах үйлдвэрлэл” сэдэвийн дор зөвлөлдсөн үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудал нь татварын хөнгөлөлт байлаа. Хэдийгээр төрийн зүгээс хараагүй иргэдийн эрхэлсэн ЖДҮ эрхэлдэг аж ахуй нэгжид албан татвараас нь чөлөөлдөг, харин хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийг ажиллуулж байгаа аж ахуй нэгжийг татвараас чөлөөлдөг. Мөн дотооддоо гурил, сүү, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгжийг НӨАТ-аас чөлөөлдөг гэсэн заалтууд бий. Гэвч бусад иргэдэд татварын хөнгөлөлт байддагүй гэдгийг онцолсон. Мөн зээл авсан иргэдэд дахин зээл олгодоггүй, Монголбанкны бодлогын хүү нэмэгдэхэд арилжааны банкны хүү бас нэмэгддэг. Хүү нэмэгдэхээр зээлээ төлөхөд хүдрэлтэй болдог гэдгийг ч хэлж байлаа.
Хэрэв ирэх намар УИХ-д өргөн барьсан жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн хууль батлагдвал энэ удаагийн зөвлөгөөнөөр тавьж буй иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. Орон нутгийн иргэд барьцаа хөрөнгө байхгүй учраас зээл авахад хүндрэлтэй байдаг бөгөөд арилжааны банкныхан барьцаа хөрөнгийг хамгийн бага мөнгөөр үнэлж тооцдог. Тухайлбал 10 сая төгрөгийн зээл авахыг хүссэн хүн 30 сая төгрөгийн барьцаа хөрөнгөтэй байж Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авах босго давна. Мэдээж арилжааны банк эрсдэлээ өөрөө даадаг учраас зээл олгохдоо хэдэн хувийн барьцаа, барьцаалсан хөрөнгийг үнэлэх үнэлэмж нь тухайн банкны дотоод журам ч гэлээ үүнд төрийн зүгээс бодит арга хэмжээ авах болсон гэдийг орон нутгийн төлөөллүүд онцолсон. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд хөдөө орон нутагт түлхүү зээл олгодог юм байна. Үйлдвэрлэл, дэд бүтэц буурай хөгжилтэй учраас орон нутгийн иргэд өөрсдийн бүтээгдэхүүнээ тухайн газартаа болон боломжтой нэгжүүдэд худалдаалснаар орлогоо төвөггүй олдог гэсэн. Гэхдээ хэрвээ бүтээгдэхүүнээ гадаадад худалдаалдаг болоод ирвэл үйлдвэрлэл ч өргөжиж, ажлын байр шинээр бий болох боломж бий юм байна. Тухайлбал, Европын орнуудад хөнгөлөлттэйгээр манай улсаас цөөхөн бараа бүтээгдэхүүн борлуулах зөвшөөрөл байдаг. Энэ тоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгөхийг албаныхнаас хүсч байсан юм. Тэгвэл зээл хүсэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг ирэх намар шийдээд өгвөл бага орлоготой ч зээл хүсэгчдийн тоо нэмэгдэж, мөн гадаад дотоодын зах зээлд нийлүүлэх боложмийг олгоод өгвөл орон нутагт, нийслэлд ч өрхийн хөгжлийг бүрэн утгаар нь дэмжлэг болно гэхэд хилсдэхгүй биз ээ.