
Монголын интернэтийн харилцан холболтын төвтэй (МИХХ) бүх интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид төдийгүй контент үйлдвэрлэгчид, тоон телевизийн үйлчилгээ эрхлэгчдийг холбох гэнэ. Ингэснээр МИХХ-д холбогдсон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компанид ноогдох хурд 10-100 дахин нэмэгдэж, энгийн хэрэглэгчийн ашиглаж буй интернэт өндөр хурдаар дотоодын сайтуудад холбогдоно гэсэн үг юм байна. “Интернэтийн харилцан холболтын төвийг шинэчлэх” төслийн танилцуулга уулзалт өнөөдөр болж, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Үндэсний Дата төв болон Интернэтийн үйлчилгээ эрхлэгч 30 гаруй байгууллагийн төлөөлөл оролцон санал бодлоо солилцжээ. Тус харилцан холболтын төвийг Үндэсний дата төв хариуцан ажиллуулах бөгөөд уг төв нь мэргэжлийн боловсон хүчин, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсож найдвартай ажиллагаа хангасан байна.