Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Тиймээс яг одоо Засгийн газрын гишүүд энэхүү төсвийн төслөө УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүлэх гэж байна.
УИХ-ын намрын чуулган завсарлах хугацаа ойртож буй. Харин төрийн албаныхны болон ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр гурван талт хэлэлцээрийн хүрээнд тохиролцсон тул Засгийн газрын хувьд Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх замаар асуудлыг шийдвэрлэх ёстой болж байгаа. Тиймээс түүнийг дагаад УИХ-ын намрын чуулганы завсарлагын хугацаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн долоо хоногоор хойшилж мэдэх талтай боллоо.
Г.Дарь