Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас Дархан-Уул аймагт газрын доорх усны хяналтын цооног өрөмдөн, тоноглож, гурван цооног, газрын доорх усны суурин төвшин хэмжигч хяналтын тоног төхөөрөмж суурилуулсан байна. Үүний үр дүнд гүний усны төвшин, бохирдлын хэмжилтийг тогтмол хийх боломжтой болжээ. Аймгийн нутаг дэвсгэрт өнгөрсөн онд хийсэн уст цэгийн тооллогоор энгийн гар худаг 952, инженерийн хийцтэй худаг 240, зөөврийн худаг 33, булаг 31, гол 26, нуур хоёр, усан сан хоёр, цэвэрлэх байгууламж тав, үерийн далан 10, услалтын систем хоёр, есөн цооног тоологдсон байдаг ажээ.