Зөрчилгүй ачааны машин төв замаар явж болно

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Зөрчилгүй ачааны машин төв замаар явж болно

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 153 дугаар тогтоолоор нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохион байгуулалттайгаар  оролцуулах түр зөвшөөрөл олгох журам батлагдсан байдаг билээ. Журмын дагуу хагас жил тутам ачааны автомашины жингээс нь хамаарч “B”, “C” ангиллаар зөвшөөрөл олгодог юм байна. Тэгвэл энэ оны эхний хагас жилийн зөвшөөрлийг дүүргүүдийн Замын цагдаагийн тасагт тарааж эхэлжээ.  Төв замын зөвшөөрөл авах жолооч нар машинаа оношилгоонд оруулсан байх шаардлагатай бөгөөд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх ёстой ажээ. Ийм  ачааны автомашинуудад  төв замын зөвшөөрөл олгох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж