МАХН, МҮАН хамтран Их хуралдай хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

МАХН, МҮАН хамтран Их хуралдай хийнэ

МАХН, МҮАН, БНН болон иргэний хөдөлгөөний төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус намууд  энэ сарын 13, 14-ны өдөр Монголын бүх ард түмний их хуралдай зохион байгуулахаар  болжээ. Монголын бүх ард түмний их хуралдайд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн МАХН, БНН, МҮАН, МНН, МЛН, МАХөдН, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн, “Үндэсний хас” хөдөлгөөн, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе” хөдөлгөөн, “Тусгаар тогтнол” эвсэл, Амлалт нэхэх ард түмний холбоо, Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо, “Даяар Монгол” хөдөлгөөн, “Алтан ураг Чингүнжав сан” ТББ, “Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв” ТББ, Гонгоржавын бошигт сан, стратеги судлалын хүрээлэн ТББ, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, нийгмийн хүч либериал залуучуудын холбоо зэрэг нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо, ТББ-уудын төлөөлөл оролцох юм байна. Их хуралдайгаар үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй өнөөгийн асуудлууд, УИХ-аас саяхан баталсан сонгуулийн хуулийг шүүн хэлэлцэхийн зэрэгцээ хэрхэн шийдвэрлэх цаашид хийх ажлынхаа талаар өрнүүн ярилцах аж. Их хуралдай  хоёрдугаар сарын  13-14-ний өдрүүдэд МҮЭСТО-нд  09.00 цагт болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж