
Албаны эх сурвалжийн мэдээллээр Багануурын нүүрсний уурхай нь ДЦС-2, 3-ын нүүрсний бүх хэрэглээг хангадаг бол ДЦС-4-ийн нийт нүүрсний хэрэглээний 70-80 хувийг дангаараа нийлүүлдэг ажээ. ДЦС-ууд хоногт 160-170 вагон нүүрс зарцуулдаг байна. Одоогоор Багануурын нүүрсний уурхай 7-8 хоногийн нөөцтэй байгаа гэнэ. Хэрэв тус нүүрсний уурхай нэг л хоног түр зогсолт хийвэл нийслэлийн дулаан, цахилгааны хангамжид багагүй хүндрэл үүсэх тул олборлолтоо үргэлжлүүлсээр байгаа ажээ.
Д.Жаргалсүрэн