Цагдаа нар Малдивын телевизийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Цагдаа нар Малдивын телевизийг хаажээ

Энэтхэгийн далай дахь арал улс Малдивд бослого гаргасан цагдаа нар үндэсний телевизийг хяналтдаа авчээ. Экс-Ерөнхийлөгч Момун Абдул Гаюмыг дэмжигчид нийслэл Мале хотод бослого үймээн дэгдээснээс цэргүүд тэдний эсрэг нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Тэдгээр босогчидтой цагдаагийн ажилтнууд мөн нэгдсэн гэнэ. Малдивын одоогийн Ерөнхийлөгч Мохамед Нашид тус улсын армийн төв байрны ойролцоо өндөр харуул, хамгаалалттай бүс рүү босогчид халдсан талаар мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч мэдэгдэлдээ Мале хотод үүссэн нөхцөл байдлыг хяналтдаа авах шаардлагатай бүх арга хэмжээг авсан гэжээ. Өчигдөр тус улсын нийслэл Мале хотын цагдаагийн 50 гаруй ажилтнууд босогчидтой нэгджээ. Малдивын цэргийнхэн өнгөрсөн сард тус улсын дээд шүүгчийг баривчилсан нь олны эсэргүүцэлтэй тулгарсан юм байна. Ерөнхийлөгчийн тамгын газар цэргийнхэн босогчдын эсрэг гал нээсэн гэдэг мэдээллийг эрс үгүйсгэж байгаа гэнэ. Малдивын Засгийн газар сөрөг хүчний гишүүнийг шоронгоос сулласан дээд шүүгчийн шийдвэрийг улс төрийн явуулга гэж буруутгасан юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж