Говь-Алтай аймгийн эмэгтэйчүүд өнгөрсөн амралтын өдөр аймгийнхаа төвд хуран чуулжээ. Уг арга хэмжээг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Говь-Алтай аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хамтран зохион байгуулсан байна.
Эмэгтэйчүүд энэ удаа улс орон, аймаг сумынхаа хөгжил дэвшилд хэрхэн хувь нэмэр оруулах хийгээд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, шударга ёс гээд олон сэдвээр санал бодлоо солилцсон байна. Ийнхүү алтай нутгийн бүсгүйчүүд анх удаа олуулаа хуран чуулж, ардчиллын үнэт зүйлс, улс орон, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө үгээ хэлж байгааг талархан дэмжигчид цөөнгүй байна. Уг арга хэмжээнд АЭХ-ны дэд тэргүүн З.Нарантуяа оролцож, Алтай нутагт ардчиллыг бодит утгаар хэрэгжүүлэх, хөгжүүлэх талаар нутгийн бүсгүйчүүдтэй санал бодлоо хуваалцсан байна.