Мэргэжлийн баг Багануурын уурхайг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн баг Багануурын уурхайг зорьжээ

Багануурын нүүрсний уурхайд өнгөрсөн баасан гаригт осол гарч, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Трансформаторт дарагдаж амиа алдсан уурхайн ажилчин 25 орчим насны залуу байжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй, Ажлын хэсэгшалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Өнөөдөр нийслэлээс Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд Багануурын уурхайг зорьсон байна.

Сүүлийн үед нүүрсний уурхайд амиа алдах тохиолдол их гарч буй нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй байгаатай холбоотой гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж