Дуучин Э.Оюумаа бие даан уран бүтээл туурвиж эхэллээ. Тэрбээр өнөөдрөөс эхлэн facebook хуудсанд нэгдэж, фенүүдтэйгээ ойр байхаар шийдсэн байна.
Дуучин Ч.Бат-Эрдэнэтэй олон жил хоршин дуулсан Э.Оюумаа “Нарны унага”, “Ертөнцийн наран ээж”, “Хүлээлээ” гэх зэрэг ганцаарчилсан олон уран бүтээлийг энэ хугацаанд туурвижээ. Мөн “Мотив” хамтлагтай “Хайрын танго”, дуучин Э.Төрмандахтай хамтран “Саруул орчлонд жаргахсан” зэрэг дуунуудаа шинэчлэн дуулсан байна. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 7-нд “АСА” циркт бие даасан тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.
ЭНД дарж түүний FB хуудсанд зочлоорой.
М.Урин