Шинэ ботид мөн адил мэдээллийг эмхэтгэж, 1992 онд цагаатгагдсан 10086 хэлмэгдэгчийн мэдээллийг 235 хэвлэлийн хуудсанд багтаан хэвлүүллээ.
Цагаан ном нь аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комиссууд, төв, орон нутгийн архивууд, номын сан, эрдэм шинжилгээний байгууллагууд, шашин сүм хийдийн газрууд, төрийн болон төрийн бус байгууллагуудад үнэгүй тараах ажээ.
Хэлмэгдлийн хар сүүдэр нөмөрсөн өнгөрсөн зууны 1922-1989 онд 36 орчим мянган иргэн улс төрийн хэрэгт шийтгэгдсэнээс 30.2 мянган иргэний хэрэг хилс болох нь тогтоогдож цагаатгагдаад байна. Цагаатгалын ажил одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд бүх хэлмэгдэгсдийг хамруулсан 4-5 боть “Цагаан ном”-ыг гаргахаар төлөвлөж байна.
Номыг Улсын комиссын нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор О.Лхагварэнцэн хянан тохиолдуулж, тус комиссын ажилтан Л.Хатанбаатар, Т.Уугансайхан нар эмхэтгэв гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.