Яруу найрагч О.Дашбалбарын 55 насны ойд зориулан “Эх орон-оюун санаа яруу найраг” наадмыг зохион байгуулах гэж байна. Тус наадам энэ сарын 10-нд Хүүхэлдэйн театрт болох юм. Наадамд оролцох яруу найрагчид энэ сарын 8-ныг хүртэл шилдэг гурван бүтээлээ хэвлэн 17.00 цагаас өмнө Соёр урлагийн их сургуулийн Соёл иргэншлийн сургуулийн “Соёл судлалын профессорын баг”-ийн өрөөнд, багш Д.Индрад бүртгүүлэн өгөх ёстой гэнэ. Наадмын эхний шатанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж, шилдэг 30 шүлгийг хоёрдугаар шатанд шалгаруулах юм байна.
М.Урин
.