Үндэсний эвслийнхэн архитай тэмцэхээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Үндэсний эвслийнхэн архитай тэмцэхээ мэдэгдлээ

“Архитан согтуурахтай тэмцэх  үндэсний эвсэл” , “Эрүүл идэвхтэй амьдрал” клуб, мөн сайн дурын төрийн бус байгууллагууд  хамтран ард иргэдээ архины хорт зуршлаас татгалзан, эрүүл идэвхтэй амьдрахыг уриалж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Нийгмийн сэхээтэн, дарга, багш, урлаг соёлынхны дунд ийм асуулалтай ч түүнийгээ мэддэггүй өөрийгөө архичин биш гэж бодож явсаар муу зуршилаа хаяж чадахгүй улмаар донтох асуудал газар авч, нийгмийг дээр доороос нь доройтуулж байгааг таслан зогоохын тулд нийтээрээ санаачилгыг  дэмжих нь зүйтэй гэдгийг хуралд оролцсон хүмүүс онцоллоо.

Архинд донтох  үзэгдэл нийт хүмүүсийн 41.5 хувийг эзэлж байгаа  гэнэ. Эхний ээлжинд ард иргэд, гэр бүлийн дунд байгаа архидалт, мансуурлаас ангижрахын тулд сэтгэл зүйн эмчилгээг хийж байгаа юм байна. Мөн өсвөр насныхан, залуучуудын дунд мансуурах бодис хэрэглэх нь ихсэсч буй тул түүнээс урьдчилан сэргийлэх стратеги  төлөвлөгөөг боловсуулаад байгаа юм байна.

Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж