Итали хөлдөхөөс сэргийлэх арга хэмжээ авав

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Итали хөлдөхөөс сэргийлэх арга хэмжээ авав

Орост байгалийн хийн эрэлт эрс нэмэгдсэнээс экспортын хэмжээгээ бууруулах шийдвэр гаргасан билээ. Европт урьд хожид үзэгдээгүй хахир хатуу өвөл болж, хүйтний эрч улам чангарч буй энэ үед Европын орнуудад байгалийн хийн хомсдол нүүрлэхэд ойрхон байгаа юм. Байгалийн хийн том нийлүүлэгч Орос Европ дахь нийлүүлэлтээ бууруулснаас Итали хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Италид зарим цахилгаан станцууд байгалийн хийг газрын тосоор орлуулж, томоохон үйлдвэрлэлүүд байгалийн хийн импортоо бууруулж байгаа гэнэ. ОХУ байгалийн хийн нийлүүлтээ бууруулснаас болж хомсдол үүсэхгүй гэж Европын холбооны албаны хүмүүс мэдэгдэж байгаа аж. ОХУ-ын байгалийн хий нийлүүлэгч аварга Газпром Европын холбооны байгалийн хийн хэрэглээний дөрөвний нэг хувийг хангадаг юм. Байгалийн хийн экспортын хэмжээг бууруулснаа ОХУ хүйтний эрч чангарснаас байгалийн хийн дотоодын хэрэглээ ихэссэн гэж тайлбарлаж байгаа юм байна. Итали төдийгүй Европын олон оронд хахир өвөл нүүрлэснээс байгалийн хийн эрэлт асар их болж байгаа гэнэ. Италийн Үйлдвэрлэлийн сайд Коррадо Пассера тус улсад маш ноцтой нөхцөл байдал үүсээд буйг тодорхойлсон байна. Милан хотод -10C хүрч хүйтрэх нь ховор үзэгдэл бөгөөд осгож нас барсан хүмүүсийн тоо 24 болжээ. Ром хотод цас их орсноос болж Коллизейг хаагаад байгаа гэнэ.

Итали байгалийн хийн 90 хувийг импортоор авдаг бөгөөд 30 хувийг нь ОХУ-аас авдаг байна. Европт цаг агаарын таагүй үзэгдлээс болж амиа алдсан хүмүүсийн тоо 200 хол гарчээ. Тэдний дийлэнх нь орон гэргүй хүмүүс байсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж