Халзан сумынхан хамгийн бүтээлч

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Халзан сумынхан хамгийн бүтээлч

Сүхбаатар аймгийн төвөөс 60 км зайд орших энэ сум нь нийт 1600 хүн амтай, 444 өрхтэй, хамгийн жижиг сумдын нэг юм. Гэвч “Бие жижиг ч бэлчээр том” гэгчийн үлгэрээр сумын удирдлага нь “Сүхбаатар-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган”-аас санаа авч, “Халзан-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган”-ыг зохион байгуулж, багагүй хөрөнгө босгох эхлэлийг тавьжээ. Уг чуулганы үеэр нутгийн гаралтай хувь хүмүүс болон байгууллагууд 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр амласан ч 2011 оны байдлаар 100 гаруй сая төгрөг нь орж ирсэн аж. Энэ мөнгөөр цагдаагийн хэлтсээ байртай, соёлын төвөө шинэ техник аппаратуртай, хүн эмнэлгийн барилгаа хашаатай, цэцэрлэгээ гал тогооны иж бүрдэлтэй болгож, наадмын төвөө засч тохижуулсан байна. Мөн сумын төвдөө өөрийн гэсэн богино долгионы радиог нэвтрүүлсэн нь шинэлэг ажил болжээ.

Халзан сумынхны бас нэгэн амжилт гэвэл 4 жил дамнасан сургуулийнхаа барилгын ажлыг дуусгаж, өнгөрсөн оны сүүлээр ашиглалтанд оруулжээ. Шинэхэн, тохилог сургуульд хичээллэж байгаадаа урамшсан багш нар аймгийн Засаг даргыг ирэх үеэр сурагчдаа төвийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцуулахад зөөх унаа хэрэгтэй хэмээн хүсч, санасандаа ч хүрсэн юм.

Эх сурвалж: www.munkhchuluun.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж