Орхон аймгийн засаг дарга асан Б.Оюунбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тэрээр тус аймгийн засаг даргаар ажиллаж байх үедээ албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учируулсан хэрэгт холбогдсон юм байна. АТГ-аас түүнд холбогдох хэргийг шалгаж үзээд өнгөрсөн оны хоёрдугаар сард Нийслэлийн прокурорийн газарт шилжүүлсэн гэнэ. Хэргийг прокурор хянаж дуусаад түүнийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар яллах саналтайгаар Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Э.Саруул