12 аймагт хавдрын шинжилгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

12 аймагт хавдрын шинжилгээ хийнэ

Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ  хамтарч “Хавдрын эсрэг үндэсний аян” ыг хоёр дах жилдээ хийхээр болжээ. Тус ажлын хүрээнд хавдрын нарийн мэргэжлийн эмч нар баг болж орон нутагт ажилласан. Өнгөрсөн зун 21 аймаг, Улаанбаатар хотод ажиллахдаа 20 мянган хүнийг үзлэг, оношлогоонд хамруулснаар 19 хувь нь хортой болон хоргүй хавдраар өвчилснийг илэрүүлжээ. Мөн суурь өвчтэй хэмээн оношлогдсон 3900 хүнийг эмнэлгийн хяналтад оруулсан үр дүнтэй ажилсан байна. Энэ ажилд 160-иад сая төгрөг  зарцуулжээ. Харин энэ удаад хавдраар өвчлөх хамгийн их эрсдэлтэй бүс нутаг болох 12 аймагт ажиллахаар төлөвлөсөн байна. Эмч нарын баг ирэх гуравдугаар сард орон нутгийг зорих гэнэ.

Энэ өвчин монголчуудын нас баралтын хоёрдугаар шалтгаан болж байгаа бөгөөд шинээр оношлуулж байгаа өвчтөнүүдийн 75 хувь нь бүрэн эмчилгээ хийлгэх боломжгүй ба хожуу үедээ оношлуулж байгаа нь харамсалтай байгаа гэнэ.

Э.Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж