Талбайн эзэд үзэгчдийн суудалд шилжив

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Талбайн эзэд үзэгчдийн суудалд шилжив

Габон, Экваторын Гвинейд болж буй Африк үндэстний цомын тэмцээний дунд шөнийн тоглолтын дараа талбайн эзэд үзэгчдийн дунд шөвгийн тоглолтын дараа талбайн эзэд үзэгчдийн суудалд шилжлээ. Экваторын Гвиней хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсны гороор хүчирхэг Кот-д Ивуарын аманд очиж, эцэст нь 0:3-аар дийлдэв. Английн “Челси”-д данстай Диде Дрогба дубль хийж, “Манчестер Сити”-д хүчин зүтгэдэг Яя Туре нэг гоол нэмэрлэжээ. Ингэснээр Кот-д Ивуар тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг гэдгээ дахин нотолсон юм. Дрогба ба түүний нөхөд тивийн аварга шалгаруулах тэмцээнд  түрүүлж үзээгүй.  2006 онд шигшээ тоглолтод шалгарсан ч хүчирхэг египтэд 11 метрийн торгуулийн цохилтоор дийлдэж байсан түүхтэй. Харин “Заанууд”-д энэ жилд түрүүлэх бүрэн боломж байна. Магадгүй энэ удаагийн тэмцээн багийн ахлагчаас нь гадна Дидье Зокора, Коло Туре нарын оддынх нь хувьд сүүлчийн боломж ч байж мэдэх. Тэмцээнийг зохион байгуулагч нөгөө нэг орон Габон мөн л дунд шөвгөөс мултарлаа. Ялгаатай нь тэднийг тийм ч хүчтэй баг зогсоогоогүй. Габон хэсгээ тэргүүлсний ачаар Малитай учирсан ч торгуулийн цохилтоор дийлдсэн юм. Түүнчлэн энэ шатанд Замби суданыг 3:0, Гана Тунисыг 2:1-ээр буулган авч, хагас шигшээ тоглолтод шалгарав. Их шөвөгт Замби Ганатай, Мали Кот-д Ивуартай тоглох оноолт бий.

Дөрөвний нэгийн шигшээ тоглолт:

Замби– Судан 3:0

                Гоол: Сунзу 14, Катонго 66, Чаманга 86

Кот-д Ивуар
– Экваторын Гвиней 3:0

                Гоол: Обамеянг 55-Диабете 83

Гана– Тунис 2:1 н.ц

                Гоол:  Менса 10, Айю 101-Халифа 42


Мэргэн буучдын жагсаалт:

3 гоол: Манушо /Ангол/, Дидье Дрогба / Кот-д Ивуар/, Пьер-Эмерик Обамейянг /Габон/, Хуссин Харжа / Марокко/, Кристофер Катонго /Замби/

2 гоол:
10 тоглогч

1 гоол: 36 тоглогч

Автогоол:
Бакари Коне / Буркина Фасо/- Кот-д Ивуар

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж