Бүлгээс 20 дахь ажлын хэсэг байгуулагджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Бүлгээс 20 дахь ажлын хэсэг байгуулагджээ

Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгээс 14 цагт өнөөдрийн хуралдааны талаар мэдээлэл өглөө. Хуралдаанаар Шүүхийн тухай хууль, Ипотекийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна.
УИХ дахь МАХН-ын бүлгээс 19-н ажлын хэсэг байгууллан ажиллаж байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар эдгээр ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг шуурхай явуулах үүрэг өгчээ. Мөн бүлгийн хуралдаан хаягдал хогны асуудлаар хэлэлцэн шинээр ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Хэлэлцсэн асуудлуудын дотор Засгийн Газрын ордоныг шинэ газар байршуулах тухай байсан ба энэхүү төслийг дэмжих эсэх дээр гишүүд санал зөрөлдсөн байна. Уг хуралдаанд энэхүү төслийг эсэргүүцсэн гишүүдийн гарын үсэг бүхий санал орж ирсэн бөгөөд бүлэг хуралдсаны эцэст УИХ-аар хэлэлцэхийг хойшлуулах тухай тогтоол гаргасан байна.    

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж