Норильск зэсийн олборлолтоо нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Норильск зэсийн олборлолтоо нэмэгдүүлнэ

Оросын металын магнат “Норильск Никел” компани 2016 он гэхэд зэсийн олборлолтоо 16 хувиар нэмэгдүүлэхээр болоод байна. Уг ажилд 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах юм байна. Энэхүү ажлын дүнд 2016 онд тус компани “Бистрински” зэсийн ордоо ашиглалтад оруулж, жилдээ 62 мянган тонн зэс, 6.3 тонн алт агуулсан баяжмал үйлдвэрлэх тухай компанийн дэд Гүйцэтгэх захирал Юрий Филиппов мэдэгджээ.

“Бистрински” орд нь 2.19 сая тонн зэсийн нөөцтэй ажээ. Норильск 2016 онд ашиглалтад оруулах зэс баяжуулах үйлдвэрийнхээ техникийн судалгааг энэ улиралд багтаан хийж дуусгахаар төлөвлөж байна. Тус компани өнгөрсөн жилийн байдлаар 377 мянга гаруй тонн зэс, 295 мянган тонн никель үйлдвэрлэжээ. Харин энэ жил 370 мянган тонн зэс, 305 мянган тонн никель үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
“Бистрински” орд нь Зүүн Сибирьт Байгаль нуурын ойролцоо, Норильск хотоос зүүн урд зүгт 2300 км-ийн алсад оршдог байна.  
Норильск компанийн хувьд дэлхийн зах зээл дэх никелийн нийлүүлэлтийн 19 хувийг, зэсийн 3 хувийг, платинумын 12 хувийг, палладийн 52 хувийг хангадаг  байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж