Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Түүгээр Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх тухай асуудлыг авч хэлэлцэхээр болсон гэх мэдээлэл байна. Энэ сарын 1-нээс төрийн албан хаагчид болон ахмад настнуудын тэтгэврийг нэмэхтэй холбоотойгоор Засгийн газар нь Засгийн газарт зарим эрх олгох тухай тогтоолын төслийг санаачлан өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн ч, УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь төсвийн тодотголыг оруулж ирэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тиймээс цаг хугацаа давчуу байгаа тул ийнхүү ээлжит бус хурлыг Засгийн газар зарлан намрын ээлжит чуулган өндөрлөхөөс урьтаж асуудлыг шийдүүлэхээр болсон бололтой.
Г.Дарь