Сэрчмаа удахгүй нярайлна

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Сэрчмаа удахгүй нярайлна

Өвөрмонголын тэрбумтны гэргий болсон дуучин Сэрчмаа хөл хүнд болсон гэнэ. Саяхан дуучин бүсгүйн шинэ гэрт нь Алтантүрүү очиж “Танайд хоноё” нэвтрүүлэгтээ оруулах санал тавихад дуучин бүсгүй татгалзсан хариу өгсөн. Сэрчмаа “Олны хэл амны бай болохыг хүсээгүй, олонд хувийн амьдралаа дэлгэмээргүй байна” хэмээн хариулсан талаар бүх хэвлэлүүдээр мэдээлсэн. Ингэж хэлэх шалтгаан дуучин бүсгүйд байсан бололтой. Учир нь Сэрчмаа жирэмсэн байгаа болохоор олны нүдэнд ил гарч, хэл амны бай болохыг хүсээгүй байна. Ямартай ч дуучин бүсгүй одоо таван сартай жирэмсэн юм байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж