“Сандвик”-ийн баганат хоолой 2000 метр өрөмдөх боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

“Сандвик”-ийн баганат хоолой 2000 метр өрөмдөх боломжтой

“Сандвик Монгол” ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн баганат /diamond core/ болон  урвуу урсгалт /Reverse circulation/ өрөмдлөгийн хоолойг Монголын зах зээлд 2010 оноос эхлэн нийлүүлж байгаа. Уг бүтээгдэхүүн нь хэрэглээний насжилт, баталгаат хугацаа, гүний өрөмдлөгийн ачаалалал даах чадвар зэрэг үзүүлэлтүүдээрээ хэрэглэгчдийн өндөр итгэлийг хүлээгээд байна. Тухайлбал баганат /diamond core/ өрөмдлөгийн хоолой нь 2000 метрийн цооногт хүрэх боломжтойг Турк улсад нотолжээ.
 
Турк улсын хайгуулын өрөмдлөгийн салбарт тэргүүлэх Ortadogu Drilling компани 1500 метр гүн бүхий цооног өрөмдөх ажилд Сандвик брэндийн баганат өрөмлөгийн хоолойг ашигласан байна. Үр дүнд нь 1503 метр өрөмдсөн бөгөөд их биеийн болон резьба элэгдлийн түвшинг шалгахад ахин ашиглаж 2000 метрийн цооногт хүрэх боломжтойг нотолжээ. Ortadogu Drilling компанийн захирал Bordag өөрийн өрөмдлөгийн багийн амжилт, туршлагад туйлын сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлээд Сандвик брэндийн баганат өрөмдлөгийн хоолойн техник тодорхойлолт нь практик туршилттай бүрэн дүүрэн нийцдэгийг онцолсон байна.

Сандвик брэндийн баганат өрөмдлөгийн хоолой нь Канад улсын Норт-Бэй хотод үйлдвэрлэгддэг бөгөөд Сандвик Монгол ХХК шууд үйлдвэрийн үнээр худалдаалж байгаа аж.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж