Онлайнаар өргөдөл гомдол хүлээн авч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Онлайнаар өргөдөл гомдол хүлээн авч эхэлжээ

НЗДТГ болон 9 дүүрэг, нийслэлийн нутгийн захиргааны 100 гаруй байгууллагуудад, иргэн та орон зайн хамааралгүйгээр 151510 тусгай дугаарлуу мэссэж явуулан баталгаажуулсан өргөдөл, гомдлоо илгээж, шийдвэрлэлтийг нь гар утсаараа болон http://urgudul.ulaanbaatar.mn системээс харах боломжтой боллоо.

Аливаа төрийн ажил үйлчилгээ нь иргэдийн татвараар санхүүжиж иргэдийн төлөө ажилладаг байгууллага тул иргэдийн сэтгэл ханамжаар баталгаажсан үйл ажиллагааг үзүүлэх нь чухал юм. Энэхүү иргэдийн сэтгэл ханамжийн баталгааг харуулах хамгийн энгийн алхам бол өргөдөл, гомдлын шийдвэрлэлт юм. Иймээс өргөдөл, гомдлыг нэгдсэн нэг системээр авч, шийдвэрлэлтийг ил тод шуурхай болгох үүднээс тус системийг хийж хэрэгжүүлэн, төрийн байгууллагуудад нэвтрүүлж байна.

Өнөөдөр төрийн байгууллагуудад иргэдээс өргөдөл санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх мөн цаг хугацаа нь тодорхой бус байдгаас иргэдэд бухимдал маш их үүсдэг билээ. Энэ байдлаас гарч төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай ил тод хүргэх үүднээс өргөдөл, санал хүсэлтийн системтэй болох асуудал нь нэн тэргүүнд тавигдсаар ирсэн. Тус систем бүрэн нэвтэрснээр иргэн өөрийн өгсөн өргөдөл, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг хянах боломжтой мөн шаардлагатай үед онлайнаар цаг авч биечлэн уулзах ч боломжтой болсон.

Иргэд Нийслэл, дүүрэг, харьяа байгууллагуудын удирдлагуудад өргөдөл, санал хүсэлт өгөхдөө шинэ эрхээр бүртгүүлэн орж аль газрын ямар мэргэжилтэнд хандан илгээхээ сонгож, гар утаснаасаа 151510 тусгай дугаараас баталгаажуулах код авч өргөдлөө явуулна. Ингэж өргөдөл, санал хүсэлт өгч байгаа иргэний бүртгэл мэдээллийг 151510 тусгай дугаар ашиглан сайжруулснаар эзэнгүй болон буцах хаяггүй өргөдөл ирэхээс сэргийлэх мөн хувь хүн болон байгууллагын нэр төрд халдахгүй, хариуцах хариуцлагыг нэмэгдүүлсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж