Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, эстрад симфони найрал хөгжмийн уран бүтээлчид “Хайрлахсан” уран поп оркестрын тоглолт хийх гэж байна. Тоглолт энэ сарын 29-нд 19.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох юм. “Хайрлахсан” тоглолтод Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Asian shop” хамтлаг, “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал зэрэг уран бүтээлчид оролцож, джаз, поп хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх гэнэ. Тоглолтын тасалбарын үнэ 10 мянган төгрөг гэнэ.
М.Дөл