Шавиа зодсон багшийг өнөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Шавиа зодсон багшийг өнөөдөр шүүнэ

Хан-Уул дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр  12.00 цагаас циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланг шүүнэ. Хурлыг шүүгч Н.Нарантуяа даргалж, улсын яллагч О.Гэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нао оролцох юм байна.  Түүнд  холбогдох хэргийн шүүх хурал  өмнө нь гурван удаа товлогдсон ч өмгөөлөгч ирээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар удаа дараа хойшилсон юм.  Г.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай ажээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж