Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

Сангийн яамнаас боловсруулан Монгол Улсын Засгийн газарт өргөн бариад буй “Төсвийн тухай” Монгол Улсын хуулийн төслийн  хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлгийг 2010 оны тавдугаар сарын 03-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн зарлаж байна.
Хэлэлцүүлэгт оролцох иргэд, олон нийтийн байгууллагууд өдрөөс тавдугаар сарын 07-ны ажлын өдрийг дуустал "Иргэний танхим"-ын хаягаар саналаа ирүүлэх юм байна.
Нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаан 2010 оны тавдугаар сарын 12-ны Лхагва гаригийн 09.00 цагт “Иргэний танхим”-д эхэлнэ. Нээлттэй хэлэлцүүлэгт биечлэн оролцох иргэдийг 2010 оны тавдугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд /зөвхөн ажлын өдрүүдэд/ "Иргэний танхим"-ын утас, факс, цахим шуудангаар бүртгэх бөгөөд хуулийн төсөлд хэлэх саналаа "Иргэний танхим"-ын байршлын хаяг, факс, цахим хэлэлцүүлэг болон цахим шуудангийн хаягаар 2010 оны тавдугаар сарын 07-ны дотор багтаан ирүүлсэн байхыг мэдэгдэж байна хэмээн Иргэний танхимын ажлын албанаас мэдээллээ.

"Иргэний танхим"-ын хаяг:

• Утас: 263489
• Факс: 976-51-263486
• Цахим шуудан: irgen@president.mn
• Цахим хэлэлцүүлэг: www.president.mn/forum
• Захидлаар: Төрийн Ордон зүүн жигүүр, 373 тоот “Иргэний танхим”
www.president.mn сайтаас нэмэлт мэдээллийг авна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж