Б.Эрдэнэбилэгийн цаазын ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэбилэгийн цаазын ялыг хэвээр үлдээв

Хүн амины хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гэр бүлийн гурван  хүний аминд хүрсэн Б.Эрдэнэбилэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30- нд Баянзүрх дүүргийн шүүхээс  цаазын ял оноосон.  Б.Эрдэнэбилэгийн 2009 онд үйлдсэн хүний амь хөнөөсөн хэрэгт хамсаатнаар оролцсон гэх Ш.Гантулга анхан шатнаас оноосон 17 жилийн хорих ялыг эсэргүүцэж, нийслэлийн шүүхэд давж заалджээ. Тиймээс нийслэлийн шүүх хэргийг бүхэлд нь авч хэлэлцээд Б.Эрдэнэбилэгт оноосон цаазын ял, Ш.Гантулгад оноосон 17 жилийн хорих ялыг хэвээр баталсан байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хууль зөв хэрэглэсэн , эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй гэж үзжээ. 

Хуралд илтгэгч шүүгчээр Л.Даваасүрэн, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг, М.Намжилжав, П.Одонтунгалаг, Б.Ганбаатар, хохирогчийн өмгөөлөгчөөр Ц.Энхбаатар нар оролцсон байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж