
Японы хэвлэлээр Арита хотын сургуулийн сурагчдад уг таргийг хагас жил өгч туршихад томуугаар өвчилсөн сурагчид Аритад 0,64 хувь байсан бол бусад хот суурины сурагчдын дунд өвчлөл 10,48 хувьтай байсан тухай мэдээ гарсан байв. Энэ мэдээллийн дараа долоо хоног өнгөрөлгүйгээр дэлгүүрийн лангуунаас нянтай тараг алга болжээ. Учир нь Lactobacillus bulgaricus OLL1073R-1 гэсэн урт нэртэй болгар гэх савханцрын нянтай таргийг Японд ганцхан сүүн ферм өөрийн лицензээр үйлдвэрлэдэг ажээ.
Ш.Мягмар