Залуусаа анхаарлаа хандуулаарай. Ирэх ням гаригт буюу энэ сарын 12-нд “Sky Lounge”-д “V party” болох гэж байна. “V Party” нь Монголд анх удаа болж байгаа бөгөөд такс нь 20 мянган төгрөг аж. Таксаас олох орлогыг 100 хувь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд зориулах бөгөөд ирэх гуравдугаар сард “The Vagina Monologues” буюу “Үтрээний хүүрнэл” жүжгийг тоглоход хандив болон зарцуулах гэнэ. Энэхүү үйл ажиллагаа нь дэлхий даяар өрнөж буй охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхий нийтийн идэвхтэй хөдөлгөөн болох “V-Day” аяны хүрээнд зохион байгуулж байгаа юм.
М.Урин