Аливаа улс орны хөгжлийн түлхүүр нь хүний хөгжилдөө оршдог. Хүнээ, иргэнээ хөгжүүлээд асар хурдацтай хөгжсөн олон орны жишээ бий. Бид боловсролтой, соёлтой, мэдлэгтэй, туршлагатай, орчин үетэйгээ хөл нийлүүлсэн, дэлхий нийтийн чиг хандлагыг мэдэрдэг МОНГОЛ ХҮМҮҮС энэ улс орны цаашдын хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлно, залуурдана, хөгжлийн түүхэн бүтээн байгуулалтуудыг нь хийнэ гэдэгт бүрэн итгэдэг. Хүнээ хөгжүүлэхийн тулд боловсролын системээ шинэчилж чанартай боловсрол олгох, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий сургалтын орчинг бүрдүүлэх шаардлагатай.
Тэгвэл 2012 оны 02 дугаар сарын 06-нд Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч М-Си-Эс Электроникс компани 15 жилийн ойн баяраа угтан өөрийн тэргүүлэгч түнш Dell корпорацитай хамтран өөрийн хөрөнгөөр УИХ-н гишүүн Ц.Мөнх-Оргил-ийн санаачлагаар нийслэлийн захын дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуульд “Эрдмийн түлхүүр” ерөнхий боловсролын цахим удирдлагын систем болон Dell брэндийн иж бүрэн15 ширхэг компьютер, серверээр тоноглогдсон компьютерийн лабораторийг суурилуулан хүлээлгэн өглөө
Энэ удаагийн үйл ажиллагаанд Дэлхийн шилдэг Дэлл корпораци Монголын боловсролын салбарын хөгжил, шинэчлэлтэнд анхаарал хандуулж, Монголд анх удаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр М-Си-Эс Электроникс компанитай хамтран ажилласнаараа нь онцлог юм.
Тус нийгмийн ажлын хүрээнд захын сургуулийн сургалтын орчин, компьютер тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүй байдлыг бууруулах зорилгоор Баянгол дүүргийн Телевизийн дэнжид байрлах “Сэтгэмж” цогцолбор сургуулийг сонгон авч, сургуулийн дотоод үйл ажиллагааг автоматжуулан, цахим удирдлагын системээр хангаж, компьютерийн иж бүрэн лабораторийг суурилуулан тус сургуулийн нийт 1900 гаруй хүүхдүүдэд, багш сурган хүмүүжлэгчдэд бэлэг болгон өгөхөөр ажилласан юм.
Эрдмийн түлхүүр цахим систем нь ерөнхий боловсролын сургуулийн дотоод үйл ажиллагааг програм хангамжийн тусламжтайгаар системчлэн хялбаршуулж, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналтыг цахим хэлбэрээр явуулах, удирдах боломжуудыг олгох мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангасан өндөр технологийн систем юм.
Улаанбаатар хотын захын дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуулийн удирдлага, багш нар манай энэхүү нэгдсэн удирдлагын системийг сургуулийн дотоод үйл ажиллагааг ил тод болгох, түүнд зарцуулах цаг хугацаа болон зардлыг бууруулж удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхийн хоорондын харилцааг сайжруулах, илүү тодорхой болгох ач холбогдолтой болсны зэрэгцээ, боловсролын салбарт мэдээллийн технологийн тусламжтайгаар ахиц дэвшил гаргах боломжийг бүрдүүллээ хэмээн дүгнэж буйгаа хэлсэн юм.
Энэхүү цахим удирдлагын системийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр улсын болон хувийн бусад сургуулийн төлөөллийг урьж цахим удирдлагын системийг танилцууллаа. Ерөнхий боловсролын төрийн болон хувийн бүх сургуулиуд, мөн хөдөө орон нутгийн сургуулиуд энэхүү Эрмдмийн түлхүүр цахим удирдлагын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь нээлттэй байгаа бөгөөд М-Си-Эс Электроникс компанийн мэргэжилтнүүд сургууль тус бүрийн онцлогт нийцүүлэн тохиргоо, суурилуулалтыг хийж, сургалт, зөвлөгөө болон байнгын хөгжүүлэлтийг хийж ажиллах юм байна.