Тэдгээрийн нэг нь таван гаригаас бүтэх бөгөөд бүгд манай нарны системтэй ижил журмаар ажилладаг аж.
НАСА-гийн сансар судлалын төвийн мэргэжилтнүүд нийт 729 нарны систем олж нээгээд байгаа аж.
2009 оны гуравдугаар сард НАСА кеплер телескопийг сансар хөөргөсөн аж. Уг төхөөрөмж нь өнөөг хүртэл ямар ч гэмтэл, доголдолгүй ажиллаж байгаа юм.
Эрдэмтдийн мэдээлж буйгаар кеплер төхөөрөмж 2300 шинэ гаригийг нээх боломжтой гэнэ. Гэсэн ч одоогийн байдлаар шинээр тогтоосон гаригуудын нэг нь ч манайхтай адил байж чадахгүй байна.
Шинээр нээгдсэн 11 нарын системийн зарим нь таван гаригтай байхад зарим нь долоон дагуултай байсан аж. Мөн тэдгээр нарны системийн гаригууд хоорондоо хэтэрхий ойрхон байгаа гэнэ.
"Нийгмийн толь" сонин