Gucci Өмнөд Африкийн хүүхдүүдэд тусална

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Gucci Өмнөд Африкийн хүүхдүүдэд тусална

ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчилсөн, өнчирч хоцорсон хүүхэд багачуудад туслах UNICEF-ийн хөтөлбөрийг дэмжиж, Италийн алдарт Gucci загварын ордон хамтран ажиллахаар болжээ. Энэ үеэс эхлэн 2011 оны хоёрдугаар сарыг дуустал Gucci-гээс саяхан гаргасан тусгай загварын “Sukey” цүнхний борлуулалтын 25 хувийг сайн санааны үйлст зориулж, хандивлах гэнэ. Хандиваар цугларсан мөнгийг UNICEF-ээс Малави болон Мозамбикт хэрэгжүүлэх “Schools for Africa” төсөлд зарцуулах юм. Gucci-гийн кретив захирал Фрида Жианнини La Pelle Guccissima загварын саарал өнгийн цүнхний тусгай загварыг бүтээсэн бөгөөд үнийн хувьд тийм ч хямд бус, 1295 ам.долларын үнэтэй ажээ.
С.Шүр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж