Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах Арьс ширний үйлдвэрийн хашаанд байрлах “Харгиа” ХХК-ийн ус цэвэршүүлэх байгууламжийн ухсан устай нүхэнд хүн унаж, амиа алдсан хэрэг хоёрдугаар сарын 3-нд гарчээ. Амиа алдсан хүн нь “Харгиа” компанитай нэг хашаанд байрлах “Сор” компанийн манаач, 58 настай эрэгтэй байсан аж. “Харгиа” компаниас хог хамах механик төхөөрөмжийг байрлуулахаар нүх ухаад байсан гэнэ. Хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Э.Саруул