Мэдээллийн NEWS агентлагийн санаачилсан “Блиц-100” төслийн эхний ярилцлагын уншигчдаас асуулт авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. “Блиц-100” төслийн анхны зочноор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ уригдсаныг та бүхэн мэдэж байгаа. Ерөнхийлөгчөөс асуулт асуух хугацаа хоёрдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх долоо хоногийн хугацаанд үргэлжилж, info@news.mn хаягаар олон зуун уншигч асуулт ирүүлсэнд талархаж байна.
Өнөөдөр 15.00 цаг хүртэл уншигчдын асуултыг хүлээж авах тул улсын Ерөнхийлөгчөөсөө асуулт асуухыг хүссэн та бүхэн яаравчлаарай. Бид та бүхний ирүүлсэн асуултаас 100-г нь сонгон, тун удахгүй EAGLE NEWS телевизээр хүргэх нэвтрүүлгийнхээ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖИД тавих болно. Хамгийн гол нь, уншигч та асуултаа арван үгэнд багтаан ирүүлэх ёстойг анхаараарай. Хариултаа мөн арван үгэнд багтаахыг зочноосоо бид хүсэх болно.
Уригдсан зочдын хариултыг та бүхэн EAGLE NEWS телевизээс гадна NEWS.mn сайт, “Ардын эрх” сониноос хүлээж авах болохыг дахин сануулъя.
“Блиц-100”-д амжиж оролцоорой.
NEWS АГЕНТЛАГ