«Ангараг гариг-500» гариг хоорондын нислэгийг дууриалгаж хийх туршилтыг Олон улсын сансрын станцад давтаж болзошгүй гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин мэдэгдлээ. Одоо америкийн НАСА, европын ЕКА агентлагуудтай зөвлөлдөж байна гэж тэрээр мэдээлэв. Улаан гараг гариг руу хийх 520 хоногийн нислэгийг дууриалгаж хийх туршилт өнгөрсөн оны 11-р сард Москвагийн анагаах ухаан-биологийн хүрээлэнд амжилттай болж дууссан билээ.
Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/