Фукушимагийн реакторт хэм нэмэгдсэн нь илэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Фукушимагийн реакторт хэм нэмэгдсэн нь илэрчээ

Фукушима-1 АЦС-ийн  2-р реакторт температур нэмэгдсэн нь илэрсэн байна. Осолд орсон станцийн “Токио электрик пауэр” оператор компани өнөөдөр энэ тухай мэдээллээ. Реакторын доод хэсэгт байрлуулсан гурван датчикийн нэг нь температур нэмэгдэж байгааг мэдээлсэн байна. Энэ багажны үзүүлж байгаагаар сүүлийн 10 хоногт эрчим хүчний блокын доторх температур цельсийн 45 хэмээс 71,7 хэм хүртэл нэмэгдсэн байна. Байж болох 100 хэмийн дотор байгаа энэ хэмийг зогсоох аргыг хор уршгийг арилгагчид судлаж байна. Өнгөрсөн оны 3-р сарын 11-нд болсон Фукусима-1 АЦС-ийн ослын үеэр айтомын 3 реакторт цөмийн түлш нэгэн зэрэг хайлсан юм. Энэ станцийн ойролцоо амьдарч байсан 80 мянган хүнийг нүүлгэн шилжүүлхээс өөр аргагүй болсон юм. Одоогийн байдлаар АЦС-ийн нөхцөл байдал тогтворжсон бөгөөд реактороос цөмийн түлшийг гаргаж авах бэлтгэл ажил хийж байна.    

http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж