Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ажил хэргийн идэвхийн индексийн эцсийн дүнг хувийн компаниудын арилжаанд (PMI, Purchasing Managers’ Index) үндэслэн гаргажээ. Индексийн тооцоог гаргасан Markit компанийн мэдээгээр ажил хэргийн идэх нэгдүгээр сард 50,4 пункт болсон бөгөөд мөн ийм үзүүлэлт үйлчилгээний салбарын ажил хэргийн идэвхт гарчээ. Хоёр үзүүлэлт нь өмнөх сарын 48,3 пунктаас давсан байна.
Урьдчилагдах индексүүдийн өсөлт нь евро мөнгөний ханш мэдэгдэхүйц доошлон Европын бараа бүтээгдэхүүний өрсөлдөөнийг бий болгосноор шалтгаалан гарчээ.
Үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн салбарт ч үйлчилгээний салбарт ч тогтворжин 2011 оны намар эхэлсэн агшилтын үеийн төгсгөлийг үүсгэлээ. Гэхдээ ялгаа улс орнуудын статистикт ажиглагдаж байна. Герман (53,9 пункт) ба Франц (51,2 пункт) хоёр таван сарын өмнөх дээд амжилтаа эвдсэн бол Ирланд (47,2 пункт) сүүлийн хоёр жилийн доторх хамгийн бага хэмжээг заав. Итали (45,7 пункт) ба Испани (46 пункт) хоёрын үзүүлэлт нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлынхаас сайжирсан ч агшилтаас өсөлтөд орох болзоот 50 пуктын босгоос дор хэвээр үлджээ.
Нэгдүгээр сарын статистик хагас жилийн доторх үйлдвэрлэлийн саарлаас хамгийн хурдтай өсөлтийг үзүүлсэн ч тэр нь 2010 оны нэгдүгээр сарынхаас доогуур байв. Гэсэн хэдий ч эрэлтээс нийлүүлэлт нь давсан учраас бүтээгдэхүүний үнийг буулгалаа. Евро бүсийн Германаас бусад бүх оронд үнийн бууралт гарсан ба тэр нь Испанид хамгийн ихээр үзэгджээ. Индикаторуудын өсөлт нь өмнөх захиалгуудыг компаниуд гүйцээснээр гарсан бөгөөд харин шинэ захиалгын тоо буурсан байлаа. Энэ нь үйлчилгээний салбарт хурд багатай байна. Энэ бүгд нь евро бүсэд ажил хэргийн идэвх цаашид үргэлжилнэ гэсэн найдварыг өгч байна. Харин хурдан сэргэлтийн талаар яриа байхгүй. Учир нь эрэлт сул хэвээр байгаа бөгөөд тэр нь 2010 оны хавар компаниуд зарлагаа хасах үүднээс ажилгүйдлийг ихэсгэх үзэгдлийг гаргасан юм. Түр хугацааны сайжралт гарч байгаа ч индексийн үзүүлэлт нь урт хугацааны дунд төвшингөөс доогуур хэвээр байна.