Испанийн Социалист ажилчны намын ХХХVIII их хурлын төлөөлөгчид тус орны Дотоод хэргийн сайд байсан Альфредо Переса Рубалькабаг ерөнхий нарийн бичгийн даргаараа сонголоо. Түүнтэй хуучин Батлан хамгаалахын сайд Карме Чакон өрсөлдсөн байв.
Рубалькабагийн төлөө төлөөлөгчдийн 487, Чаконы төлөө 465 хүн тус тус санал өгчээ. Ингээд Альфредо Перес Рубалькаба намын даргын тушаалыг экс ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатерогоос авлаа. Одоо Социалист нам сөрөг хүчний хувиар цагаа өнгөрөөж байна. Испанийн Социалист ажилчны намыг 1879 онд Пабло Иглесиас үндэслэн байгуулсан ба мөн тэр жилдээ Хөдөлмөрчин олны бүх нийтийн холбоо (Union General de Trabajadores, UGT) гэх томоохон үйлдвэрчний эвлэлийг үндэслэжээ. 1979 онд онд уг нам марксист үзэл санаанаас татгалзсан байлаа. Одоо нам нь 460 орчим мянган гишүүнтэй.
Ш.Мягмар