Неймар төрсөн өдрөөрөө 100 дахь гоолоо оруулав

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Неймар төрсөн өдрөөрөө 100 дахь гоолоо оруулав

Бразилийн “Сантос” клубын довтлогч Неймар 20 насны төрсөн өдрөөрөө 100 дахь гоолоо оруулжээ. Тэрбээр өнгөрөгч ням гаригт “Палмейрас”-тай тоглосон тоглолтын 70 дахь минутад багийн анд Пауло Энрике Шагасын дамжуулалтаар гоолдсон байна. Пауло Энрике түүний сайн хамтрагч, дотны найз төдийгүй төрөөд удаагүй бяцхан хүүгийнх нь загалмайлсан эцэг юм. 100 дахь гоолоо оруулсан Неймар бөмбөгөө дээш нь хөөргөж, баяраа тэмдэглэсэн гэнэ.

FIFA-гийн 2011 оны Пушкашийн нэрэмжит шагнал буюу хамгийн “ганган” гоолын эзэн болсон Неймар “Сантос”-ын бүрэлдэхүүнд 82 гоол оруулсан бол Бразилийн залуучуудын болон насанд хүрэгчдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд бусад 18 гоолоо оруулжээ. 2014 оны зургадугаар сар хүртэл “Сантос”-той гэрээ байгуулсан тэрбээр багийнхаа хамт олон шинэ амжилтын эзэн болох хүсэлтэй байдгаа нэг бус удаа илэрхийлж байсан юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж