“Монгол хүн 2020”-ийн үр дүнг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

“Монгол хүн 2020”-ийн үр дүнг танилцуулна

Ардчилсан намынхан өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал зарлажээ. Түүгээр “Монгол хүн 2020” хөтөлбөрийн үр дүнг танилцуулах юм байна. Ингэхдээ энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажлын хэсгийн ахлагч нар мэдээлэл хийхээр болжээ. “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд тус намынхан “Эрдэм боловсролтой монгол хүн”, “Эрүүл монгол хүн” гэсэн нийт таван асуудлын хүрээнд салбар хуралдууныг орон нутагт зохион байгуулж иргэдийн дуу хоолойг сонсч байлаа. Нийт 28500 км зам туулсан байдаг. Энэ хүрээндээ аймаг бүрээр асуудлыг нягтлан, мөн эрдэмтэн судлаачдыг оролцуулан хөтөлбөрөө нягталсан. Ингэхдээ салбар, салбарыг хамарсан таван ажлын хэсэг байгуулж ажилласан тул ахлагч нар болох Ж.Батболд, Т.Мэндсайхан, Б.Гантулга, М.Хүдэрбаатар, н.Бадарсан нар энэхүү мэдээллийг хийхээр болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж