Оросын хөрөнгийн бирж дээр 3-ны өдөр ерөнхийлөгчид нэр дэвшигч Прохоровын “Полюс Золото” компанийн хувьцаа компанийн түүхэнд байгаагүй 20 хувийн өсөлтийг харуулжээ. Арилжааны явцад өсөлт 30 хувь хүрч байв.
Компанийн төлөвлөгөөнд Благодатинскийн уулын баяжуулах үйлдвэрийг өргөжүүлэхээр Богучанын Усан цахилгаан станцын хүчин чадлын илүүдлийг авахаар төлөвлөсөн нь ийнхүү үнэт цаасны үнэд нөлөөлсөн байж магадгүй.
“Полюс Золото” компанийн хувьцаа өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш байнга унаж байсан юм. Тэр үед ширхэг нь 1870 рублиэр зарагдаж байсан хувьцаа өдгөө 20 хувь өсч 1230 рубль болоод байна.
Ш.Мягмар