Хөлбөмбөгийн супер оддыг мөнгөөр “зодож”, урвуулах болсон Оросын “Анжи Махачкала” клуб Кот д’Ивуарын шигшээ багийн тоглогч Коло Турег багтаа элсүүлэхээр ажилдаа оржээ. “Анжи” эхний ээлжинд зээлийн гэрээгээр Турег Оросын лигт тоглуулахаар ярилцаж эхэлсэн бөгөөд зуны солилцооны цонхоор нэгмөсөн “өөрийн хүн” болгохоор төлөвлөөд буй гэнэ.
ОХУ-ын хөлбөмбөгийн солилцооны цонх хоёрдугаар сарын 24-нд хаагдана. “Анжи”-гийн зүгээс “Манчестер Сити”-гийн хамгаалагчид зээлийн гэрээний урьдчилгаа болгож чамгүй хэмжээний мөнгө амласан тухай “Daily Mirror” мэдээлэв.
Кот д’Ивуарын шигшээ багийн хамт Африкийн цомын тэмцээнд тоглож буй Турегийн эзгүйд “Сити” сүүлийн долоон тоглолтод ердөө хоёрхон хожил аваад байна.
С.Цэлмэг