Тив, дэлхий, олимпийн уран гулгалтын аварга Евгений Плющенко энэ сарын 23-нд Германд өвдөгний мэс засал хийлгэх болсон тухайгаа мэдэгджээ. Өдгөө 29 настай тэрбээр 10-аад хоногийн өмнө Английн Шефилд хотноо өндөрлөсөн Европын аваргад түрүүлснээр тивийн аваргын долоо дахь цомоо хүртсэн юм. “Мөсний хаан” гэгддэг Плющенко 2006 оны Турины өвлийн олимпод түрүүлснээс гадна дэлхийн аваргын гурван “титэмтэй” билээ.
Плющенко мэс засал хийлгэх болсон тухайгаа Твиттертээ бичжээ. Мөн тэрбээр гуравдугаар сарын 25-нд Францын Ницца хотод эхлэх ДАШТ-д оролцох боломжгүй гэдгээ ч уламжилсан байна. Харин тэрбээр “Сочи-2014” өвлийн олимпийг зорилгоо болгоод байгаа гэнэ.
С.Цэлмэг