Пхеньян нисгэгчгүй дайрагч онгоц бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Пхеньян нисгэгчгүй дайрагч онгоц бүтээж байна

Уг
онгоцыг Америкийн нисгэгчгүй нисдэг байн аппаратыг дууриалган хийж
байна гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний төлөөлөгч мэдээлжээ. Хойд
Солонгос Ойрхи Дорнодын нэг орноос Америкийн үйлдвэрлэлийн  MQM-107D
“Streakers” гэх хэдэн байг худалдан авсан бөгөөд түүний үндсэн дээр тэр
дайрах төхөөрөмжүүдийг хийж байгаа аж. MQM-107D “Streakers” нь хурдтай
бай-онгоц бөгөөд түүнийг пуужингийн туршилтад хэрэглэдэг гэнэ. Ийм 
зэвсэг АНУ ба Өмнөд Солонгост ашиглагдаж байна.

Хойд Солонгост
тэсрэх төхөөрөмжтэй хэд хэдэн тийм төхөөрөмжийг туршжээ. Тэд Америкийн
зэвсгийг Сириэс худалдан авч байж магадгүй. Шинэ зэвсгээ Хойд Солонгос
хил дээрээ байрлуулан Өмнөд Солонгосын эсрэг цохилт өгөхөд ашиглах гэнэ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж