Финляндын сонгуульд Саули Ниинисте ялав

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Финляндын сонгуульд Саули Ниинисте ялав

Финляндын ерөнхийлөгчийн сонгуульд 63 настай, консерватор Саули Ниинисте (Sauli Niinistoe) ялалт байгуулсан гэж Agence France-Presse мэдээлэв. Ням гаригт болж өнгөрсөн энэ сонгуулийн хоёр дахь шатанд Эвслийн намын гишүүн Ниинисте сонгогчдын 63 хувийн санал авсан байв. Түүний өрсөлдөгч Пекку Хаависто (Pekka Haavisto) 37 хувийн санал авч ялагдал хүлээжээ. Сонгогчдын оролцоо 69 хувьтай байв. Саули Ниинисте өмнө нь Сангийн ба Хууль зүйн сайд, парламентын спикер байлаа. Ниинисте улс төрийн амжилтуудаас гадна 2004 оны сүйрлийн цунамийн үер Тайландад амарч байхдаа амьд гарсан түүхтэй. Тэрээр бага хүүгийнхээ хамт модон дээр авирч гараад цунамийг давж байжээ. Хоёр хүүхдийнх нь эх 1995 онд автын ослоор амиа алдсан ба тэр 2009 онд хоёр дахь удаа гэрлэхдээ өөрөөс нь 29 насаар дүү, Эвслийн намын хэвлэлийн төлөөлөгч бүсгүйтэй суужээ.

Ниинистегийн сонгуулийн өрсөлдөгч Пекку Хаависто бас цуутай намтартай. Ногоонтнуудын эвслийн төлөөлөгч тэрээр нээлттэй гей бөгөөд Латин Америкийн залуутай гэрлэн амьдарч байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж